Баян баавайн зочин

Монгол эмч гэж хэн бэ?

Би өөртөө тохиолдсон явдлаа бичье. Та уншаад бод, сэтгэ, дүгнэ, ухаар.

                Би 1993 оноос хойш зүрхний эм байнга ууж явлаа. Эмч маант үе үе гурав хоног дараалж уугаарай гэсэн. 2009 онд Эрхүү хотод явж байгаад зүрхээр өвдөж түргэн дуудаж эмнэлэгт хандав. 3 хоног бүх шинжилгээ хийгээд танд зүрхний ямар ч өвчин алга. Зүрхний эм уух шаардлага байхгүй эмээ уухаа боль. Өдөр бүр 2 ширхэг өндөг идэж бай. Өглөө эрт 1 литр ус ууж бай. Сүү тараг их идэж уу гэж зөвлөөд гаргалаа. Эмч Та уургийн дутагдалд орсоноос болж өвчилсөн байна. Үүнийг тань өндөг нөхнө. Тараг сүү кали, кальци, магни, фосфор нөхнө, ус таны биеийг цэвэрлэнэ гэж зөвлөлөө. Орос эмч та мэдэрлийн эмчийн хяналтанд орж болох юм гэсэн. Монголдоо ирээд Манжуурын хятад эмчид үзүүлэв. Хятад эмч судас барьж үздэг. Энэ эмч өглөө эрт хэвтэж байхад судас барьж онош тогтоодог. Зориулалтын газарт нь хоноод судсаа бариуллаа. Эмч Би чамайг эмчлэж чадахгүй. Чи европ эмчилгээний тархины мэдэрлийн эм уухад маш амархан сайн болно гэлээ. Чамайг тархины мэдрэл талаас нь эмчлэх хэрэгтэй гэв. Манай эм их үнэтэй удаан явдалтай. Ийм оношинд европ эмчилгээ тун сайн гэлээ. Чамд өөр өвчин зовиур алга эрүүл хүн юм гэсэн.

                Тэгээд мэдэрлийн эмчид очиж үзүүлээд уналтын эмээ 30 хоног уугаад татсан гар хуруу тавиад явган суудаг, бөгтийдөг, бясалгал хийдэг болоод явж байна даа. Ачтай буянтай Орос, Хятад, Монгол эмчийн буянгаар босчихлоо шүү.

                Урьд нь маш их эм уудаг, эмч нарч их эм тариа болдог байлаа. Манай Монгол эмч нар эм тариагаа зарах бизнес хийдэг юм биш биз! Ард түмэн минь ээ!

                Монгол эмч нар сэтгэлгүй, бодлогогүй өвчтөндөө хандах юмаа. Монгол эмч өвчтөнг хараад ядаж хэдэн эмээ борлуулж  халаасандаа мөнгөө цуглуулах вэ? Гэж бодож хүн таныг үздэг бизээ!

                Судас барьж онош тавина гэдэг бол өлөн хоосон байхад нь өглөө  хэвтрийн байлгаад тавьдаг юм байна шүү. Манай монгол улалжлалтын эмч нар очерлуулаад судас барьж онош тавьж байна гэдэг худлаа юм байна. Судас бариулж онош тогтоолгох өвчтөн мэс засалд ороогүй, 72 цаг дотор архи уугаагүй. Тамхи огт хэргэлдэггүй гэх мэт нөхцөлийг хангасан байх ёстой ажээ. Олон улсын янз бүхийн арга аргачлал зарчмыг монголчилж болох  боловч хүндээрээ, өвчтөн хүнд даанч болохгүй шүү эмч нараа. Мөнгөө олохоо толгойдоо бологүй. Хүнийг хайрлаж оношоо зөв тавьж зөв эмчилж сурахыг эмч нараас хүсье.

                                                                                                                                                                Баян Бaaвай

Монголын бөө мөргөлийн одоогийн дүр төрх

21-р зууны эхэн үеийн Монгол улсын дүр төрч гэдэг асуудалд зайлшгүй эртний монголын мөргөл жаяг ёс болох бөө мөргөлийн зан заншил жаяг ёс  болох бөөө мөргөлийн зан заншил орно.

                Бөө мөргөлийн жаяг ёс зан үйлийг эртний ёс зан заншилыг зүй ёсны дагуу авч явж байгаа нь хэдэн Дархад, Буриад, Хотгойд бөө удган нар л юмдаа. Бөө мөргөлийн зан заншил , ёс жаяг маань даган дууриадаг жүжиглэл бишээ. Онгод ( уг гарвал ) маань одоо цагийн өмнөх өнгөрсөн цаг хугацаанд аж төрж байсан увидастан хүний сүнсний эргэл юм. Эд нар маань өөрсдийн үсэрсэн цус, тасарсан мах, ургасан яс хойч үе удмаа гэж эргэдэг юм. Үүнд тодруулж хэлхэд таны эх эцэг, өвгөд хөгшид дээдэс маань нас барсныхаа дараа үр хүүхэдээ удам сударынханаа эргэж тойрч харж хандаж, манаж сахиж байдаг бололтой. Тийм ч учраас хүн төрөлхтөн ( энэ энэ дэлхийн ухаант үндэстэн ястан ) өөрсдийн өвгөд хөгшид дээдсийг үеийн үед эрхэмлэн дээдэлж нандигнаж хүндэтгэн явдаг ажээ. Дурсан ярьж хүүрнэж, домог үлгэр туульс, дуулалд, дуунд хошгнолд оршин дүрлэж оршоон мөнхөлж ирсэн ажээ.

                Манай монголчуудын хувьд түүхэн түүхэн явцыг тунгаан бодохуйд ястан тус бүрээрээ өөр өөрсдийн мөн чанрыг агуулсан онцлогтой. Жишээ нь:  Халх монгол гэж алдаршсан хамаг Монголын гол бүрэлдэхүүн Хиад, Боржигон, Салжид, Хатагин, Билгүнтэй, Олхонууд гэх мэт овог Монголчуудын  өвөг дээдэс бол хөх чоно улиулж буудаг онгодтой бол Хамниган буриад хэмээх буриаджсан хамнигад марал согоо шиг хурхирч ( урамдах ) дуудлагаар онгод нь буудаг ажээ.

                Дархад ястангууд бол 552 оноос 745 оны үед монгол нутагт оршин тогтнож байсан Түрэг улсын үеэс оршин  тогтнож ирсэн монголжсон түрэн угсаатан Улд зон юм. Эдний онгод шар шувуу шиг дуугарч илэрдэг. Үндсэн чанар нь юм. Маш том онцлог нь Буриад хэмээх ястан. Буриад монголчуудын түүх угсааг тэнгэрээс буусан хүзүүн сандалт алтан хаан хэмээхийг хамгаалахаар эмч болж тохоогдсон бүргэд шувуу тошуулж ( дуугарах ) буудаг онгодтой.

. . . Хөх Бухан хөлөгтэй

                       Хар бүргэдэй ангуухай

                       Хун шувуунай дэгдээхэй

                       Хус модон наадантай . . .

 Гэх мэтээр эртний онгодын таталга хөрөрдөг.

                Хотгойд ястангууд нь Гэрсэнз хунтайжын хүү Дархан хунтайжын харъяаны монголын халхчуудаас тасарч үүссэн хүчирхэг овог аймаг юм. Уугуул нутаг нь Хөвсгөл, Завхан, Архангай аймгийн                 хойт тал, Булган аймагийн хойт баруун хэсгийн нутгийг эзэлсэн бие даасан халх монголын язгуур дайчин том овог аймаг юм. Хотгойд ястаны гол онгод нь Мөрөнгийн ээж хэмээн дуудагддаг Хатанбүүвэй ээж хөх ямаагаар хөх лус ( ус ) долгиулж харагддаг. Хэл хуур, хулсан хуурт маш гоё эргэдэг Хатан ээж хэмээх онгод юм.

                Одоо энэ цагийн бөө удган нар маань шал дэмий дөвшигнөж, дэмийрч, солиорч жинхэнэ бөө мөргөлийн ёс зан заншилыг доромжилж явна. Энэ буруу шүү. Бөө мөргөлийн тайх тахилгын гол ёс жаягаа барихгүй ( баримтлахгүй ) дүрт жүжиглэл болгоод байна.

                Ард түмэн минь хүн өөрийнхөө оюун ухаан цар хүрээний хэмжээгээр мунхралгүй онгодын ёс жаягаа зөв аваад явж чаддаг байх нь таны эрх бөгөөд өвгөд дээдсийн  өмнө хүлээсэн үүргэ шүү дээ.

                Монгол хүн таны оршин тогтнож аж төрөх ёс жаяг зан заншил таны дээдсийн агуу ариун тэнгэрлэг гурван орон зайг эзэлсэн гэрэл сүнсний ( амьд энерги, нэмэх цэнэг) эвээлт эргэлтэд багтаж байдаг.

-          Илжгэн Халх Дэжээгий хүүхэн

-          Дархад Дамдин заарин

-          Лантуу бөө, Бялзуу удган, Ахай бөө.

-          Хойтгойд Лантуу заарин

-          Сартуул Борын Лхамжав

-          Хойтгойд Загдын Нямжав

-          Баяд Борхулай Дамдин

-          Хотон мингэ, Баяжука бөө

-          Боржгон Дооной мэргэн Хэнтийн Батноров

-          Найманай Жа да мэргэн нүдээ аньж хэлдэг

-          Буриад Янхаанай Нанзад бөө

-          Дэгнэй бөө Хамниган буриад

-          Говь Алтай Наягөөгуулаа удган Тугчин овгийн халх

-          Өмнө говь аймгийн Цогт цэций суманд Даадай бөө Хариад буриад мөн энэ суманд Гаамадай бөө Худир буриад

-          Цоохор мээрэн Ринчен бөө

Улз голын буриад сумдад 60 гаруй удган бөө нар 1932-1996 онуудад байсан. Эдгээр удган бөө нарын сургааль нутаг нугынхандаа үнэтэй зөвөлгөө болж үлдэн уламжлагдсан байдаг. Би өөрийн мэдэж буй зүйлийг бичлээ. Та нар бас өөрсдийн мэдэж буй зүлээ бичээрэй. Түүх бичигдсээр байх болно.

                Монголчууд бидний түүхэнд удам дамжсан увидастан Хаан Чингис Соркул хатан нараас эхлээд олуулаа байжээ. Манжын хаанчлалын үед гарсан Монгол цааз хэмээх хуулиар ид шидтэн увидастан нарыг тэнгэр тайх ёслолыг хориглож олон бөө удган нарыг найр хийж согтоогоод түүдэг галд шатаажээ. Үүнээс хойш тэнгэр тахихыг хориглож бурхан шашны сургааль аажмаар урсан орж ирсэнээр Монгол жаяг, ёс, зан заншил, уламжлал, монгол дом ван орхигдоход хүрчээ.

                Одоо цагийн хүмүүс Монгол удам судар жаяг ёсоо, зан заншилаа мэдэхгүйгээс учир мэдэхгүй бөө удган нарт залилуулах мэхлүүлэх хандлага их байна.

                Бөө удган хүний бага зэргийн тахилгыг төлгөн хонь, өндөр тахилгыг иргэн хонь, үхээрийг шүдлэн үхрээр хаадаг ёстой.

                Хаан хатан хүний амь насыг дааж азрага адуугаар бөөлж байсан юм гэдэг. Хаан хатан ноёдоос алтан пайз шагнуулж байсан Аргачин толмаач Буриад хэмээн нэрлэгдсэн хори түмэнд нилээд хэд бий.

                Орос орны Пётр хааны алтан одонт бөө гэж байсан. Хүмүүс бөө удган нараар уг удам судрынхаа онгодыг нэр устай нь овог уриатай нь олж мэдэн аваад түүндээ ёслол гүйцэтгээд мартаж орхихгүй яваад байвал бөө мөргөлийн жаяг ёс гайгүй дээ хөө.

                Хүн өөрийн дээдсээ мэддэг түүндээ хандаж чаддаг байх хэрэгтэй л дээ. Тэр удмын чинь онгод танид түшиг тулгуур гэрэл гэгээ болдог юм.

Баян Баавай

Удган бөө болох тухай

Бөө мөргөлийн жаяг ёсонд удган бөө болох тухай

Хүн төрөлхтөн галыг эзэмшиж эрхшээлдээ оруулж эхэлсэн тэр цаг хугацаанаас эхлэж бөө мөргөлийн жаяг ёс үүсч эхэлжээ.

                Монголын, Монголчуудын эртний дээдсийн жаяг ёс болох бөө мөргөлийн ёс заншил маань цаг хугацааны хувьд нэгэн үе сэргэн мандаж, нэгэн үе мөхөн сүйрч, нэгэн үе далд нууцлагдмал байдалд орж, нэгэн үе түркжиж, нэгэн үе шашинжиж явсаар өнөөдрийн 21 р зуунд хүрчээ.

                Би Буриад хүн, Буриад бөө мөргөлийг судалж, алс зайнаас харж сонсож. дуулж, ярилцаж явхад гоё байдаг. Тэд өнө эртний улиг түүх үлгэр домог туульсаа басган миний шивнэн хүүрнэсээр байна. Бөө болно гэдэг нь хэдэн уул усны нэрийг холбож шүлэг шиг юм болгочихоод түүнийгээ дуудлага гээд хэнгэрэг балбаад байдаг ч юм арай биш бололтой.

                Бөө мөргөлийн ёс жаягт бөө удган хүн маань тэнгэрийн ороныг задлан уншиж газартай хөөрөлдөж усыг чагнаж чаддаг байх учиртай. Энэ эрдэмийг гурваас дөчин гурван насны хооронд төгс эзэмшиж, дөчингурван насандаа анхны чанар шандарууг дөрвөн далай таван тивд таниулж тэнгэрийн оронд мэдүүлж тэрмэн мичдэд дуулгаж, алтан наранд мөргөж, авай саранд бөхийж цахил цагаан цахилгаан тэнгэрийн гал очин дуудлага татаж эхийн умайгаас эргэж төрөхгүй эмнэг догшин уг гарвалаа алд биеэрээ эргүү улаан цусаараа гүйлгэж уураг тарихиа  бажуулгаж ухаан бодолоо эзэмдүүлж ургаа модонд хөхийчилж уулын модонд донгодож, усан далайд гутаарчилж угай ( удмын ) тэнгэрт бүргэдчилж бөө удган болох алхам эхэлдэг юм.

                Бөө, удган болсон хүн маань ямар байх вэ? Гэдгийг бөө мөргөлийн эртний дуудлагуудад дурьдсан байдаг. Жишээ нь: Хорь буриадын Дашхай түргэний заарингийн дуудалганд . . .

                                Хээ хээ хээ хээ

                                Хүлэрэй хүбүүн Хүхэдээмни

                                Хонгор hайхан хорин наhаган бишал

                                Хоёр hайхан басгатай

                                Гурван hайхан хүбүүтэй   

                                Шандган сагаан гэргэтэй

                                Агц дүүрэн адуу малтай

                                Ааг бихалзhан дүчин наhатан л

                                Айл аймгай басгата

                                Аяглаж эргэхээ болинхойлэ

                                hамгад басгадай амтанд

                                Нюдэлж дурлахаа болинхойл

                                Амитан олон зонд

                                Зохидхон заяашаар хөтөлөхмни

                                Хүх тэнгэрэй орной

                                Тэрмэн мичнэй заяатай би

                                Тэнгэрийн хөтөчөөр угзрахмни

                Энэ дуудлаганд ажилглалт задлан шинжилгээ (анализ) хийгээд үзвэл

-          Хүлэрийн хүү Хөхөндэй гэдэг нь хүү маань хорин настан бишээ, хоёр охинтой гурван хүүтэй сайхан гэргийтэй (гэрийг гийгүүлэгч), Агц нутагаар дүүрэн малтай, айл хөршийн охидыг эргүүлдэггүй ( хормойн донгүй ) эмэгтэйчүүдтэй зөв боловсон харьцаатай учираас тэнгэрийн оронд тэрмэн ( зайгуул ) мич ( од ) болсон би ( Даш заарин ) хүүгээ бөө болгож ( угзрах ) хөтлий гэж хэлж буй дуудлага юм шүү дээ.

                Бөө болох нас эрт үеэс дөчин гурван нас гэж товлодог байжээ. Дөч давсан нас гэдэг маань ямар нас вэ гэдгийг дээрх дуудлагад өгүүлж байна.

            Уг гарвалын тамга

Бөө мөргөлийн жаяг зан заншилд эрэгтэй хүнийг бөө, эмэгтэй хүнийг удган бөө гэнээ. Уг гарвалын тамга тэмдэг гэдэг бол удмын хүмүүс дундаа үе бүр дээр нэгэн хүн буудаг бололтой. Төрөхөөс уг гарвалын ( онгодын ) тамгатай хүмүүс гол төлөв эхэстэйгээ ( алтан өлгийтэйгээ ) төрдөг. Алтан өлгийг алт мөнгөөр хөндөж эх бариж авдаг ажээ. Энэ ёс Орос үндэстэнд, Киргиз, Узбек үндэстнүүдэд бас байдаг ажээ. Бөө маань тодорхой жаяг ёсны дараа дэг дэв ахиж заарин бөө гэсэн цолонд хүрдэг. Заарин цолонд хүрсэн бөө маань далдыг харж далайг тандаж, могойн мөрөөр мөрлөж, хорхойн мөрөөр холбож, холыг ойртуулж, хар нүд нь хаслагдаж, үзэх нүд нь гэрэлтэж, алд бие нь толирч ( өвчингүй болж ) амь нас нь бэхжиж бэхлэгдсэн байдалд далд үед ордог бөгөөд нармийн сүвээгээрээ нар харж ( нилээд туранхай хөнгөн жинтэй )

                Дөрвөн цагаан мөчнөөсөө

                Дөрвөн төө шөрмөс авч

                Шигэн улаан цусаа

                Шившин долгиолуулж

                Шидийн торгон харгуй

                Тодрон ургаж гарна гэдэг. Энэ зам нь наян нэгэн хүний амь насыг дааж үхэлээс аварч гучин гурван хүний харгуй замыг толруулж ( зөв замд нь оруулж ) боом тахал өвчнийг хааж гарч ирдэг ёстой. Түүнээс биш нэг чанар хийчхээд заарин боллоо гэдэггүй юмдаа. Бөө мөргөлийн жаяг ёс маань шарын шашин буддизмтай ганзага нийлдэггүй. Жишээ нь: Улз нутагт бөө лам хоёр хүч чадалаа үзээд лам нь үхэж бөө нь сохорч бөө ламын түймэр гэгч гарч маш их аюул болсон юм гэдэг. Дархадын нутагт Дамидан заарингийн ээж удган Зөөлөнгийн хийдийн соржтой ном шид хаялцая гэлцэж өдөр товлоод байтал давсаг бөөр нь өвдөж шээс нь гарахаа больжээ. Хөгшин энэ лам хэлцэлээс өмнө шид гүйлгэлээ гэж бодоод хариулга хийж лам үхсэн юм гэдэг л дээ.

                Дархад ястангууд түрүү булчирхайн үрэвсэл, давсаг бөөрний өвчинг, умай өндгөвчний үрэвслийн өвчинг ламын хараал шидийн өвчин гэдэг ажээ. Бөө мөргөлийн жаяг ёс маань хүн оюун ухаанаараа далд ертөнцөд буй өөрийн төрөл садан дээдсийн язгуур сүнстэй холбогдох аргыг эзэмшихийг сургасан зан заншил юмдаа.

                Шинжлэх ухааны эрдэмтэн доктор академчид оюун ухааны агуу төгс чадварыг нэгэн самбарт хүн өөрөө агуу гайхамшигт хүрч эзэмшиж болдогийн жишээ бол сайн эмч, сайн багш, сайн тракторчин, сайн жолооч гэх мэт. Хүн төрөлхтний сайн гэгдэх чадвар гэдэг нь уг удмын сайн чанар чадавхи сэтгэл байхаас гадна өссөн орчин нийгмийн орчин тойрны нөлөө байна.

                Одоо энэ үед монголчууд бөө, лам, удган нарт өөрсдийгөө даатгаж байхын оронд өөр өөрсдийнхөө удмын угийн оюун ухааны нэгдлийн агуу чанарт өөрийн оюун ухааны хүчээ нэгтгэж төвлөрүүлж зөв орчинд зөв сэтгэлтэй явбал та төгс төгөлдөр амгалан тайван агуу гэгээлэг аж төрж амидрах болно.          

-          Болох аюул гай гамшигаас урьдчилан бэлтгэлтэй ухаалаг байж давж гарах сэтгэлийн хүч тэнхээтэй байх нь чухал. Хүн таны оюун ухаан сэтгэлийг ааваасаа ээжээсээ өвөөгөөсөө эмээгээсээ удамшин өвлөгдөж үе үедээ төгсжиж сайжирч агууд хүрэхээр зориж зоригжиж урган төлжиж нахиалж мөчирлөж гэрэлтэн толорч байх учиртай. Та өөрөө л агуу, таны оюун ухаан таныг хөтөлж явдаг болохоос биш таныг лам бөө удган хөтөлж явдаггүй.

                Удган хүнийг уг гарвал нь сонгодог дуудлагын тухай

Жавхайн хүүхэн Жалбалмаа удган ижийн дуудлага. Буриад ястай Үгнэй харгана омогтой 91 настай

                Алтан наран эхэ гарвал

                Налхан буурал ижиймни

                Нагнайн басган Найдалмаа

                Наян найман Хамниганые

                Найгуулж найрлуулж

                Наhа ехэ буян буулгаж

                Нахhан модон сэрэгийе

                Найгуулан бөхийлгөж

                Найман сутокт наhат багад

                Нарнай толон тамгые

                Хас татаж эргэвилби

                Эсгэмни Хорилдой

                Эхэмни Налхан

                Харганаhаа гарвалитай

                Үгнэhээ дуудлагатай

                Өндөр хэжингэ ташлантай

                Өндөр даваа шандантай

                Үвгэнэй үвэлжөө наадантай

                Үндэр хээр морьтой

                Намхай Борын Бороохой  

                Бялхын бага басганд

                Найм сутокдон наран хас татуулж

                Нартые харанхуйлж

                Намирhан тол татууллаа

                Наhан багад нь бүүвэйлж

                Арван гурван наhанд нь наж хорхой холбохоби

                Арван долоон наhанд нь хар бүргэд тошилхови

                Хорин таван наhанд нь хоёр зүрх холбохож

                Долоон амин болгохови

                Гучин таван наhанд нь гуниггүй эргэхэви

                Дөчин гурван наhанд нь тэнгэрийн толон татуулж

                Тэрмэн цагаан мичнэй

                Тэнгэрийн хөтөч болгохови

               

-          1940 оны сүүлчээр харахгүй хөгшин алдартай борхон удган Тарь нутагт байжээ. Энэ дуудлагыг тайлбарлая. Жамбалмаа удган 91 настай аав нь Үгнэй овгийн Харгана ястай Буриад хүн юм. Ээж нь хамниган хүн юм. Хамниганы Налхан удганы охин Найдалмаа удганы уг барьж жолоодож яваад 91 нас хүрээд нас баржээ. Тэгээд цааш нь эцгийн талынхаа Намхайн Борын Бороохойн Бялхын бага охинд найман хоногтой байхад нь эргэж хоёр нүдийг нь хасалж (  харахгүй болгож ) тамга татаж байна. Энэ тамгалсан бүүвэйг бүүвэйлж би өсгөнө гэж байна.

                13 насанд нь наж хорхой холбож гэдэг нь ус гол мөрний урсгал чимээ өгч шидлүүлнэ гэж байна. 17 насанд нь хар бүргэд тошино гэдэг нь тэнгэрийн байдалыг таниулна гэж байна. 25 насанд хань ижилтэй болгож 7 ам бүл болгон гэж байна. 35 наснаас санаа зовох юмгүй сайхан амьдруулна гэж байна. 43 насанд удган бөө болгоно гэнээ. Бууж ирж буй угийн дуудлага үглэлийг игэж зөв таниж ойлгох ёстой юмдаа.

                Удган хүнд хориглох олон зүйл бий үүнд:

-          Бөө мөргөлийн ёс жаягаа сарын тэмдэг ирж байхад гүйцэтгэж болохгүй.

-          Билгийн тоололийн 9,19,29,2,8,16 нд бэлгийн харьцаанд орж болохгүй

-          Жирэмсэн болвол бүх зэмсэгээ хүүхдээ 3 нас хүртэл хураадаг

-          Хөхнийхөө сүүг хүүхдээсээ өөр хүнд өгч болохгүй

-          Тогоо тавиж архи нэрж болохгүй

-          Цус, элэг, бөөр, зүрх, гүзээ идэж болохгүй гэх мэт зүйл орно.

Билгийн тоололийн сарын 2 нд өвчин зовлонгү байхыг даатгаж сүүг саранд өргөдөг. 8 нд дом шивч буудаг гэж үзэж саранд сүү өргөдөг. 16 нд саранд сүү архи цай өргөж ялан дийлэгч төгс төгөлдөр болно гэж үздэг. 9,19,29 нд муу хүчнээс хамгаалж хүрээ татаж ёслол үйлддэг ажээ.

                                                                                                                                                Баян баавай  

 

(Нийт: 3)